Шууд Chart

Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын талаар санал солилцох хэлэлцүүлэг боллоо

2018-01-17 16:27:00

Улаанбаатар хотын захирагчийн алба, ШУТИС хамтран “Нийслэлийн гэр хорооллын дахин  төлөвлөлт болон авто замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд”-ийн асуудлаар хамтран ажиллах боломжийг хэлэлцэх зорилгоор өнөөдөр “ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтанд  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн  дарга Д.Одбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булган, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат, ШУТИС-ийн  БАС-ийн доктор  Д.Басандорж,  ХШУС-ийн дэд профессор Б.Тунгалагтамир зэрэг албаны хүмүүс оролцлоо.


Хурлыг ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зохион байгуулсан бөгөөд салбарын 50 гаруй эрдэмтэн судлаач багш нар оролцож, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлэгийн үеэр:
•    Гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төсөл” төсөл,
•    Зүүн 4 замын уулзвар ба төмөр замын нүхэн гармын төлөвлөлтийн асуудал,
•    Төвлөрсөн бус бохирын шийдэл,
•    УБ-ын хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцлээ.


Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын талаар санал солилцох хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй