Шууд Chart

Энхтайваны өргөн чөлөөнд ТҮЦ ажиллуулахгүй

2018-01-18 16:30:26

Энэ шийдвэртээ хатуу зогсоно гэдгээ хотын дарга уулзалтын үеэр онцолсон. ТҮЦ-ыг хотын дарга хааж боосон биш хаана ажиллаж болох байршлыг л зааж өгсөн. Улаанбаатар хотынхоо ганц том гудамжиндаа ТҮЦ ажиллуулахгүй. Мэдээж ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ. Гэхдээ хүнсний аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг дээдлэхийг шаардана. Дараагийн нэг асуудал нь Нийтийн тээвэр. Улаанбаатар хотод өнөөдөр хувийн 20 гаруй компани нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Энэ салбарт шинэчлэл, өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэж үздэг. Наад зах нь суудлын бүрээсээ угааж, шугаманд гарахдаа хог, шороогүй байх, зөв боловсон үйлчлэхийг шаардаж байгаа гэдгийг ч тодотголоо.

Хот бол өөрөө хамтын амьдрал. Нэг хүний хувийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг хүндэтгэнэ. Авто зам тавья гэхээр нүүхгүй гээд 2 айл гэдийхэд хотын маш том ажил зогсдог байж таарахгүй. Явган хүний зорчих хэсгийг хааж, барилга барихгүй гээд хот өөрийн стандарт, дүрэмтэй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Хотын эрх зүйн байдлын хуулийг шинэчлэх тал дээр ч онцгой анхаарал хандуулж байгаа гэдгийг хотын дарга хэллээ.


Энхтайваны өргөн чөлөөнд ТҮЦ ажиллуулахгүй  
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй