
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цааш хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарт хот 2020 он гэхэд шинэ түвшинд хүрнэ гэж тооцож байна. Дэлхийн жишигт нийцсэн дүүргийн эмнэлэг ашиглалтад оруулна. Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эмнэлэг мөн шинээр баригдаж байна. Клиникийн 2-р эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дэргэд оношилгоо эмчилгээний төв баригдаж байна.
Хүрээ амаржих газрыг Яармагийн 4-р төрөхийн барилгад оруулахаар тооцож, уг суурин дээр Хүүхдийн нэгдсэн амбулатори барих төсөл ч явж байгааг онцоллоо. Улс, нийслэлийн гэлтгүй эмнэлгүүдийн гадна тохижилтыг үргэлжлүүлэн хийж, ногоон орчныг бүрдүүлнэ.
Боловсролын салбарт бол хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ. Хотын дарга ажлаа авах үед 60 гаруй хувьтай байсан. Энэ жил 76 хувьд хүрсэн. Улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, сургууль нийлээд 80 гаруй обьект баригдана. Ингэснээр Улаанбаатар хотын сургуулиуд 2 ээлжинд ирэх намар бүрэн шилжинэ. Цаашдын зорилт нэг ээлж болгохын төлөө ажиллаж байна.
Хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.