Шууд Chart

Дөрвөн байршилд “Сервис центр” байгуулна

2018-01-18 16:42:54

“Сервис центр” барих ажил хийгдэж байна. 200-аас 400 өрх айл өөрсдийн сайн дураар нэгдэж, дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг хот олгож эхэлнэ. Эхний ээлжинд 4 байршилд “Сервис центр” байгуулна. 11 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд дунджаар 60 сая төгрөгөөр амины орон сууцанд амьдрах орчин бүрдэнэ.

Түүнчлэн түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барих ажил эхэлнэ.

Мянган айлын газар чөлөөлж, орон сууцны хороолол барих ажлуудыг шат дараалан хийснээр агаарын бохирдлыг бууруулахад ахиц ирнэ гэж тооцож байна. “Сервис центр” буюу “Гэр хорооллын дэд бүтцийн төв” байгуулах ажлын эхний айлуудын шийдлийг 2018 оны 4 дүгээр улиралд олон нийтэд танилцуулна.


Дөрвөн байршилд “Сервис центр” байгуулна  
Үзсэн: 2318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй