
Жил бүрийн эхэнд Нийслэлийн удирдлагын баг “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Г.Гантөмөр болон хэлтэс, агентлагийн дарга нар оролцож, хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулт өгч, хотоос хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хотын удирдлагын шинэ баг ажлаа эхлээд яг нэг жил зургаан сар болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид санхүүгийн хүндхэн нөхцөлд чамгүй ажил хийхийн төлөө чармайн ажиллалаа. Эдийн засаг санхүүгийн хүндрэлээс гарахын төлөө ажилласны үр дүнд 2018 онд концессийн гэсэн тодотголтой 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг Улаанбаатар хот барагдуулж, өргүй хот болж байгаа” хэмээн уулзалтын эхэнд онцоллоо.
Агаарын бохирдлыг бууруулах, утаатай тэмцэх тал дээр нийслэлийн удирдлагын баг гар хумхин суугаагүй. Шийдвэрлэх арга зам, шийдлээ УИХ, Засгийн газарт танилцуулсан. Дөнгөж өчигдөр л гэхэд УИХ дахь МАН-ын бүлэгт хотын удирдлагууд агаар, хөрсний бохирдлыг хэрхэн бууруулах арга зам, шийдлээ мэдээлсэн. Хэд хэдэн шийдлийг зоригтой хэрэгжүүлнэ. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс ч дэмжиж байгаа гэдгийг хотын дарга хэлсэн юм.
С.Батболд: Хот бол хамтын амьдрал. Нэг хүний биш нийтийн эрх ашигт захирагдах дүрэм үйлчлэх ёстой | ||
Үзсэн: 979 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.