Шууд Chart

Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн онд зүрхний төрөлхийн гажгийн 63 мэс засал хийжээ

2018-01-20 08:51:18

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2017 онд амжилт бүтээл дүүрэн ажиллаж дэлхийн хэмжээний томоохон мэс ажилбаруудыг хийж, ард иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй ажилласан байна. Үүнд:

1. УГТ Эмнэлэг 2017 онд 17,907 хүнийг хэвтүүлэн эмчилж, 162,466 хүнд амбулаторийн үзлэг оношилгоо, 10,433 хүнд яаралтай тусламж, 5,708 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн.

2. УГТЭмнэлэг 2017 онд зүрхний нээлттэй мэс заслыг 233 хүнд, тархи, нуруу нугасны мэс заслыг 931 хүнд, зүрх, тархины судсан дотуурх оношилгоо, эмчилгээг нийт 2939 хүнд хийгээд байна.

3. УГТЭмнэлэг 2017 онд 0-16 насны 160 хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлснээс зүрхний төрөлхийн гажгийн мэс засал 63, тархи, нуруу нугасны мэс засал 82, нүдний торлогийн-2 болон нүдний нөхөн сэргээх мэс заслыг 9 хүүхдэд хийсэн байна.

4. УГТЭмнэлгийн тархины харвалт, зүрхний шигдээсийн нэгжүүдэд 2017 онд тархины харвалтаар 1760 хүн, зүрхний шигдээсээр 962 хүн хэвтэн эмчлүүлжээ.

5. УГТЭмнэлэг 2017 онд Зүрхний хэм алдагдлын үеийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ болох аблаци эмчилгээг 54 хүнд, пейсмекер суулгах эмчилгээг 121 хүнд үзүүлж, энэ чиглэлээр гадны улс орон руу чиглэсэн иргэдийн эрүүл мэндийн зардлаас 1,7 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.

6. УГТЭмнэлэг нь Хаан банк сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” өрнүүлэн 9 удаагийн сургалт, өдөрлөгөөр нийт 18.324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэн, Хаан Банкны тооцооны 4 төвд цусны даралт ихсэлийн булан нээн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

7. УГТЭмнэлэг тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд “Өдрийн эмчилгээ үйлчилгээний 15 ортой нэгж”-ийг шинээр байгуулан, 262 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна.

8. УГТЭмнэлгийн амбулатори, оношилгооны тасгууд оройн 20 цаг хүртэл 2 ээлжээр ажиллан, 2017 онд 2-р ээлжинд нийт 31,426 хүнд амбулаторийн үзлэг, 18,056 хүнд оношилгоо шинжилгээний тусламжийг үзүүлээд байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрсөн онд зүрхний төрөлхийн гажгийн 63 мэс засал хийжээ  
Үзсэн: 1983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ш.Базар [202.179.31.xxx] 2018-01-31 13:25
3-р эмнэлэгий шарил гаргаж өгдөг хүн үнэхээр хэцүү байла 2018оны 01-р сарын 26-27нд согтуу цаг авах гэж очхоор би зохицуулаж өгнөө гэсэн 29 нд өглө 5н цагаас эхлэж хүлээгээд оочир хүлээгээд бид цагаасаа хоцорч гарсан. ерөнө эн хүн 1дэх 3дах 5дах өдөр цайны цагтай уралдаад тасраад унчихдаг гэсэн би эрүүл мэндийн яам нд мэдэгдсэн хариу өгөх бахаа
Зочин [124.158.92.xxx] 2018-01-22 07:55
genet yagaad ene talaar medeelvee

Бидэнтэй нэгдээрэй