
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Энэ сарын 15-ны өдрөөс “Бүлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэн зохион байгуулж өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилж, тэдгээрийн 12 удаагийн дээрмийн үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Манай цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, эргүүлийн чиглэлийг оновчтой зөв зохион байгуулан ажилласнаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх 21 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 3827 нэгж буюу 9.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй үйлдэл 125 нэгжээр буюу 6.5 хувиар тус тус буурсан байна” гэж танилцуулав.
Гэмт хэргийн шинжтэй үйлдэл 6.5 хувиар буурчээ | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.