Шууд Chart

Зам тээврийн осол 7.1 хувиар буурчээ

2018-01-22 11:11:50

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3929 дуудлага мэдээлэл хүлээн авч 1422 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй 111 ослыг материалжуулан шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.1 хувиар буурсан.

Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 19843 зөрчил илрүүлж, гэрэл дохио зөрчсөн 175, хурдны зөрчил 578, 1 дүгээр эгнээний зөрчил 15880, түр зогсох журам зөрчсөн 3210 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.


Зам тээврийн осол 7.1 хувиар буурчээ  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй