
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 34-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 81 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 39 иргэний амь бие, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 117 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан.
Булган, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр Сэлэнгэ, аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин авто тээврийн хэрэгсэл болон мал бүхий иргэдийн нүүдэл, шилжилт, хөдөлгөөнөөр Улаанбаатар хотод тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Үүрэг хүргүүлэх тухай” 02, 03 дугаар албан бичгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой комиссын дарга нарт тус тус үүрэг хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.
Гал түймрийн утаажилтын бүсээс 39 иргэний амь биеийг аварчээ | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.