Шууд Chart

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав

2018-01-24 06:06:39

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ, Хөрөнгө оруулагч талуудын хувьд бид Оюу толгой төслийг Монголын ард түмэнд өгөөжтөй байлгах, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үр ашигтай  хэрэгжүүлэх шаардлагатай.

Хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. Хувь нийлүүлэгчийн хувьд Монголын төр, Монголын ард түмэн Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлж өгөөжийг нь хүртэх нь эцсийн зорилго.

Иймд төслийн санхүүжилтийн зардал болон зээлийн хүүгийн хувийг бууруулах  шаардлагатай байна. Мөн Таван толгойн ордод түшиглэн станц байгуулж говийн бүсийн эрчим хүчний  хангамжийг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Нүүрсний экспорт, ачаа тээвэрлэлтийг эрчимжүүлэх төмөр замыг барих ажлыг эхлүүлэх цаг нь болсон гэв.

Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак хэлэхдээ; Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, бүрэн дэмжиж байна. Цаашид хөрөнгө оруулагчид тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж, өгөөжөө өгөх урт хугацааны шийдэлд хүрэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Рио Тинто групп Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөтгөж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хайгуулын хөтөлбөр болон Олон улсын технологийн үйлчилгээний чадавхиа бэхжүүлэх зорилгоор төлөөлөгчийн газраа нээгээд байна.

Оюу толгой уурхай нь Рио тинто группын хамгийн аюул осолгүй, өндөр бүтээмжтэй, олон талт дэлхийн хэмжээний төслүүдийн нэг болсон. Өдгөө 14,000 орчим ажилтан ажиллаж байгаагийн 90 гаруй хувь нь монгол ажилчид. Тэдний ур чадвар өдрөөс өдөрт өссөөр байгаа гэв.

Эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг биелүүлж ажиллах болно гэдгээ Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жак илэрхийллээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
уур [107.167.112.xxx] 2018-01-24 11:26
Рио тинто альч улсад сайн сайхан юм хийсэн түүхийн үнэн байна уу Орос харин манайд эрдэнэт хотийг бүрэн бүтнээр нь барьж байгуулсан байх шүү Рио тинтохийсэн сайн сайхан юм байвал нийтэд ил зарлаач хулгайлсан луйвардсан баялгийг нь тоносон үйлдэлүүд л тоо томшгүй олон байх даа
зочин [107.167.112.xxx] 2018-01-24 11:20
энэ ч тийм сайн зүйл биш байхаа ойр хавьд нь алтний дуусашгүй их нөөцүүд ил болоод л байгаа болхоор ингэж худлаа сайхан загнаж байгаа байх шүү Бушуу түргэн хөөж гаргах нь л монгол улсын цаашидийн ард түмний амьдаралд хэрэгтэй шүү Хэрээ хэзээч цагаан болохгүй байх даа Анх энэ луйварчидтай гэрээ хийсэн арилсан дотортой новшнуудийг ялийг нь үүрүүлэх болоогүй л юм байхдаа Ялгаа ч байхгүй новшнууд юм даа энэ томчууд

Бидэнтэй нэгдээрэй