
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав. Үүнд:
- Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийг хоног тутамт 0.050 хувь байхаар тогтов.
- Орон нутгийн хөгжлийн индекс тооцох аргачлал, үүнд шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалтыг батлав. Индексийг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан тооцож нийтэд зарлаж байхаар боллоо.
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлахаар тогтов.
- “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ыг батлав. Журам нь мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх барилгын салбарын иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг тогтоох, бүртгэх болон түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан болов | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.