Шууд Chart

Алтайн нутгийн иргэд сур харвааны спортод шимтэн суралцаж байна

2018-01-29 10:26:53

Монголын өргөн уудам нутагт оршин амьдарч байсан хүмүүс нум сумыг амьдрал ахуйдаа олон мянган жилийн тэртээгээс эхлэн хэрэглэж ирсэн арвин түүхий байдаг. Монгол үндэсний сурын харвааны түүх нь үндсэндээ монголчуудын дунд Булцуут сумаар арьс шир болон суран бай харваснаас эхлэлтэй гэж болох юм. Сурын харваа нь хүний тэвчээрийг шалгадаг үндэсний уламжлалт спортын нэгэн төрөл.

Энэ ч утгараа халуунд халж, хүйтэнд хөрч байж нааддаг учраас их тэвчээр хэрэгтэй болох нь дамжиггүй. Байнгын хөдөлгөөнтэй байж өдөржин эрүүл агаарт явдаг учраас сур харвах нь урт наслаж, эрүүл чийрэг байхад ач холбогдолтой хэмээн өвтөс өвгөд хэлдэг. 

Говь-Алтай аймгийн тухайд аймгийн үндэсний сурын холбоо 2015 онд Алтай нутгийнхаа нэрийг дуурсгаж яваа харваачдын үргэлжлэлийг бэлтгэх өнө эртний түүхтэй үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш бүх сумдад 7-11 тэргүүлэгчтэй салбар холбоогоо байгуулахын зэрэгцээ засагт зан сурын клубыг байгуулж сургалт явуулан харваачийн эрдэм шамдан суралцах хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийн боломжийг бүрдүүлж 5-70 настай 50 харваач байнгын дасгал сургуулилт хийж хичээллэж байна.

Алтайн харваачид улсдаа жишиг болохуйц 60/100 харьцаатай найман зурхай бүхий талбайтай болж давхардаагүй тоогоор 1000 гаруй харваач өнгөрөгч баяр наадмаар цэц мэргэнээ сорьжээ. Аймгийн сурын холбоо 2016 онд монгол улсын шилдэг холбоо, 2017 онд монгол улсын шилдгийн шилдэг холбоо болж ,засагт хан клуб Монгол Улсын шилдэг холбоо болсон амжилтаар шинэ онтойгоо золгоод байна.

Мөн 2017 оны зун Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Монгол Улсын Дархан мэргэн Магнайн нэрэмжит үндэсний сурын холимог багийн улсын аварга шалгаруулах “Говь-Алтай-2017” тэмцээнийг Алтай хотод амжилттай зохион байгуулсан байна.

Монголын сурын харваа бол эртний уламжлалт соёлын салшгүй нэгэн хэсэг өв бөгөөд дэлхийн аль ч улс оронд байхгүй өвөрмөц хийц загвар эвэр элэгтэй шөрмөсөн артай, малын гаралтай түүхий эдээс бүтдэг эрээн алаг нумаа олон мянган жил уламжлан эдлэж байгаагаараа онцлог юм.

Нум сумаар наадан өсөж, эрийн чадал, эрхий мэргэнээ сорин, сурын харваанд оролцож хат сууж, эд баялаг мал сүргээ энэ л нумын дүрст тамгаараа тамгалсаар ирсэн нь мөн л монгол онцлог. Монгол наадмыг сурын харваагүйгээр төсөөлөхийн аргагүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алтайн нутгийн иргэд сур харвааны спортод шимтэн суралцаж байна  
Үзсэн: 2979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй