
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 12 сарын 7-ны өдөр “Гранд Чингис хаан” гольфын тэмцээнийг Гургаон хотын “Golden Green” гольфийн талбай дээр амжилттай зохион байгуулж, Их эзэн Чингис хаан болон Монгол Улсаа Энэтхэг болон бусад орны төлөөлөлд сурталчилсан арга хэмжээ болов.
Тус тэмцээнд Энэтхэгийн төрийн зарим томоохон албан тушаалтан, Дели дахь ДТГ-уудын тэргүүн, дипломатууд, Air India, Air France, Nestle, Volvo гэх мэт томоохон компаниудын удирдлага, Энэтхэгийн бизнес, банк санхүүгийн байгууллагын нийт 100 орчим тамирчин оролцов.
Тэмцээний дүнгээр 15 төрлийн номинацаар шагнал гардуулсан бөгөөд шилжин явах цомын эзнээр “Scruples Clothing Limited” компаний захирал Умеш Дүбей тодров. Тэмцээний цом нь Монгол цэргийн дуулга бөгөөд Холливуудын алдартай “300” киноны өмсгөлийг хийсэн компаниаар хийлгүүлсэн юм.
Өдөрлөг, гольфын тэмцээний шагнал гардуулах хүлээн авалтын үеэр хүрэлцэн ирсэн зочдыг монгол хоолоор дайлж, монголын үндэсний дуу, бүжиг оролцсон урлагийн тоглолт болов.
"Гранд Чингис хаан" тэмцээн болов | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.