Шууд Chart

Гурван ээлжээр хичээллэдэг сургуульд суралцдаг, хол гэртэй сурагчдад нийтийн тээврээр үйлчилнэ

2018-02-09 12:09:10

Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх ерөнхий боловсролын нийт долоон сургуулийн 484 гаруй сурагчийг хичээл тарах үед нь гэрт нь автобусаар хүргэж байхаар болжээ. 

Энэ сарын 5-15-ны өдрийг хүртэлх хугацаанд ийнхүү нийтийн тээвэр үйлчлэх юм байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 12, 9, 65, 107 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 44, “Амгалан цогцолбор” сургуулиас нийтийн тээврийн 13 чиглэлийн автобус сурагчдыг үнэ төлбөргүй хүргэж үйлчлэх юм.

Дээрх чиглэлүүдийн хүүхэд тээвэрлэх автобус нь тухайн өдрийн 19 цаг 30 минутаас 20:00 цагийн хооронд автобусны зогсоол болон ойролцоо зайнд 10-15 минутын хугацаатайгаар зогсож, сурагчдыг хүлээх юм байна. 


Гурван ээлжээр хичээллэдэг сургуульд суралцдаг, хол гэртэй сурагчдад нийтийн тээврээр үйлчилнэ  
Үзсэн: 1256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй