
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 34894 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 21 хоногтой харьцуулахад 0.8 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 2865 үйлдэл бүртгэгдсэн нь 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
“Холболт-Нээлт-Хаалт” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 12-14-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, Хууль сахиулахын их сургуулиас 293 сонсогч, Дотоодын цэргээс 142, Хамгаалалтын газраас 167, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс 8, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 1360, олон нийтийн цагдаа 62, нийт 2024 алба хаагчид оролцож, нийслэл хотын нутаг дэвсгэрт 727 чиглэлд 1651 алба хаагч, албаны 72 автомашинтай үүрэг гүйцэтгэж ажилласан.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласнаар 132 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн” гэжээ.
Гэмт хэргийн шинжтэй 2865 үйлдэл бүртгэгджээ | ||
Үзсэн: 971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.