
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 2-22-ны өдрүүдэд 5175 дуудлага мэдээлэл хүлээн авч 1804 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн.
Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 158 осол бүртгэгдсэн байна. Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 11340 зөрчил илрүүлж, гэрэл дохио зөрчсөн 392, хурдны зөрчил 448, 1 дүгээр эгнээний зөрчил 10640, түр зогсох журам зөрчсөн 1750 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн.
Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн бүрэлдэхүүнээр, ХСИС-ийн 172 сонсогчийг хамгаалалт зохицуулалтад татан нийт 661 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.
Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 11340 зөрчил илрүүлжээ | ||
Үзсэн: 671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.