Шууд Chart

Гал түймрийн утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ

2018-02-26 10:30:48

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 19-22 хэм, өдөртөө 08-10 хэм хүйтэн байх урьдчилсан төлөвтэй байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 117 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 97, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 12 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 75 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд  нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин давхардсан тоогоор 613 албан хаагч 198 нэгж, техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа” гэжээ.


Гал түймрийн утаажилтын бүсээс 12 иргэнийг аварчээ  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй