
“Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрт хийж буй хяналт шалгалтын хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 12 жилээс дээш хугацаагаар үйлчилгээнд ашиглаж, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа 173 автобусыг улсын /ахлах/ байцаагчийн акт гаргаж үйлчилгээнээс гаргалаа.
Улсын байцаагчийн актыг хэрэгжүүлж, автобусуудыг “Бүртгэлийн сан”-гаас хасч, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай “Нийслэлийн Тээврийн газар”-т, автобусуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар Замын цагдаагийн албанд албан бичиг тус тус хүргүүлсэн.
Холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар хариу ирүүлсэн байгаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Шаардлагыг хангахгүй байгаа 173 автобусыг үйлчилгээнээс гаргалаа | ||
Үзсэн: 876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.