
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгаврыг худалдан авах ажиллагааны эрх шилжсэн байгууллагуудад ирэх гуравдугаар сарын 5-ны дотор холбогдох захиалагч байгууллагууд хүргүүлж ажиллах, Нийслэлийн Газрын алба хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээний газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг яаралтай чөлөөлөх ажлыг хийх хэрэгтэй байна” гээд “Улс, нийслэлийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны тухай хууль болон холбогдох журмуудын дагуу шударга, ил тод нээлттэй зохион байгуулж, ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор гэрээ байгуулж, төсөл, арга хэмжээний ажлыг эхлүүлэх, Сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлгүүдийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтад арга зүйн зөвөлгөө өгөх, агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын зардлыг тухайн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн урсгал зардалд тусгах, хяналт тавих, үр дүнг олон нийтэд мэдээлж ажиллах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын ирүүлсэн үйл ажиллагааны тайланг нэгтгэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах, “Дэд бүтцийн төв” буюу Сервис Центр төслийн ажлыг эрчимжүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Сервис Центр төслийн ажлыг эрчимжүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.