
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 07-09 хэм хүйтэн, өдөртөө тэгээс +02 хэм дулаан байх урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 78 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 70, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 2 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 184 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 07-ны өдрөөс эхлэн, нийслэлийн 8 байршилд буюу Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун туруун, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоодод дүүргийн мэргэжлийн албадын нийт 108 ажилтан, албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, товчоодоор нэвтэрч байгаа авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт хийн ажиллаж байна” гэж танилцуулав.
Товчоодоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт байна | ||
Үзсэн: 1070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.