Шууд Chart

Шалгалтаар зургаан шатахуун түгээх станц зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байжээ

2018-03-12 10:49:17

“Нийслэлийн хэмжээнд олон жил цэвэрлэгээ хийгээгүй хур хог үүссэн байдалд тандалт судалгаа хийхэд төвийн 3 дүүргийн 9 хороодын нутаг дэвсгэрт ил задгай, үүсмэл, хур хог үүссэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 230 ШТС үйл ажиллагаа явуулдаг ба үүнээс 2017 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, мөн шинээр баригдсан 25 ШТС-д хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

Шалгалтаар “Петростар”, “Горгаз”, “Содмонгол групп”, “Тэс петролиум”, “Петровис”, “М-ойл групп”, “Юнигаз”, “Синчи ойл”, “Дашваанжил”, “Ойн бирж” гэсэн компанийн 6 ШТС, 4 АХЦС зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байсан. Уг зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН тус бүр 1000 нэгж, нийт 9 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.

Мөн шалгалтаар Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар хянуулж, батлуулаагүй зураг төслөөр ШТС, АХЦС барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй зөрчил илэрсэн” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  


Шалгалтаар зургаан шатахуун түгээх станц зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байжээ  
Үзсэн: 2070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй