
Их Британий нэрт одон оронч, физикч, Кембрижийн их сургуулийн профессор Стивен Уильям Хокинг /Stephen William Hawking/ өнөөдөр 76 насандаа таалал төгслөө. Түүнийг нас барсан гэдгийг Кембрижийн Их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Тэрээр 1942 оны 1 сарын 8-нд төржээ. Түүний гэр бүл ядуу тарчиг амьдралтай байсан төдийгүй тухайн үед Дэлхийн II дайн эхэлж байсан үе тул хүн бүрийн амьдрал хүндхэн байжээ.Тэдний гэр бүл хүүгээ хөвгүүдийн эсвэл хүйс харгалзахгүй сургадаг сургуульд явуулахыг хүссэн боловч хангалттай мөнгө байгаагүйн улмаас Хокинг охидын сургуульд явах болжээ. Охидын сургууль төлбөрийн хувьд харьцангуй бага төдийгүй бага цагаар хичээл ордог байснаас үүдэн хэдэн сарын турш охидын сургуульд суралцсан ч хожим хөвгүүдийн сургуульд элсүүлсэн байдаг. Хожим нь Стивен Хокинг шинжлэх ухааны салбарын хамгийн нэр хүндтэй бөгөөд баян чинээлэг хүмүүсийн нэгэн болсон. Тэрээр 20 сая доллараар үнэлэгдэх энэхүү хөрөнгөө зөвхөн өөрийн хүчээр босгосон юм.
Тэрээр Их Британийн онолын физикч байв. Бичсэн номууд болоод нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг алдар хүндийн оргилд хүрсэн эрдэмтдийн нэг болгосон юм. Стивен Хокинг нь Их Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн байнгын гишүүн бөгөөд 2009 онд АНУ-ын дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртсэн эрхэм байв.
Хокинг нь 1979 оноос 2009 оны 10 сарын 1 хүртэл гучин жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессороор ажиллаж байлаа. Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн хүндэт гишүүн, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой тэргүүлэгч байв. Хокинг нь космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан нэгэн.
Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон. Үүний нэг нь Британийн Сандэй Таймс-ийн бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш тэргүүлсэн "Цаг хугацааны товч түүх" (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.
Мөн түүний "Аугаа эргэцүүлэл" хэмээх номыг нь дэлхийн бестселлер болох нь гарцаагүйд эргэлзэх хүн байсангүй. Тэрээр энэ бүтээлээ Америкийн физикч Леонард Млодиновтой хамтран туурвижээ.
Нэмж хэлэхэд, Стивен Хокинг сансар огторгуйн хаа нэгтээ, өндөр хөгжилд хүрсэн харь соёл иргэншил байх магадлал бий гэж үздэг. Түүнчлэн, хэзээ нэгэн цагт эдгээр өндөр хөгжилтэй харь гарагийнхан нисэн ирж дэлхийгээс хүн төрөлхтнийг арчин хаях бий гэж эмээдэг байсан талаар түүний хамтран зүтгэгчид хэлсэн байдаг.
Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм. Хокинг нь мэдрэл-булчингийн дистрофи өвчтэй бөгөөд тус өвчин нь жил бүр муудсаар түүнийг бараг бүрэн мэдээгүй болгосон гэдэг.
Түүний өвчний анхны шинж тэмдгийг эмч нар 1963 онд илрүүлж, хоёр жилээс илүү наслахгүй гэж байв. Гэвч аз болоход тэд эндүүрч, алдарт эрдэмтэн маань эмч нарын заасан хугацаанаас даруй 55 жил илүү амьдарчээ. 1985 онд Стивен Хокинг уушгины хүнд үрэвсэл тусаж, улмаар хоолойдоо гуурс тавиулан ярих чадвараа алджээ. Ингээд 24 цагаан асрагчийн асаргаанд оржээ.
Бусадтай ярьж чадахаа больсон Хокинг нүүрний хөдөлгөөнөөр харилцаж байх арга олжээ. Хэрэгтэй үсгийг нь хэлэхэд хөмсгөө өргөнө. Энэ маягаар үг бүтнэ. Дараа нь баруун гарын долоовор хурууны хөдөлгөөнийг нь мэдэрч дуу гаргадаг “Эквалайзер” төхөөрөмжийг түүний найзууд бэлэглэжээ. Харин долоовор хуруу нь хөдлөхөө болиход уг төхөөрөмжийн мэдрэгчийг хацартаа наасан байна. Энэхүү төхөөрөмжийн 3000 гаруй үг, хэлцүүд дотроос үсэг, үг, өгүүлбэр сонгож болдог байжээ.
Түүний гэр бүлийн амьдрал тийм ч таатай түүхийг өгүүлдэггүй. Стивен Хокинг 1965 онд анхны эхнэр Жейн Хокингтой танилцжээ. Тэд бие биедээ дурлаж, хэдийгээр эмч нар Хокингийг хоёр жилээс илүү амьдрахгүй гэж байсан ч, тэд гэрлэхээр шийдсэн байна. Жейн түүний амьд явах шалтгаан болсон гэж найзууд нь дурсдаг. Тэд хамтдаа удаан амьдарч гурван хүүхэд өсгөжээ. Гэвч жил ирэх тусам Стивений биеийн байдал улам муудсаар байсан нь нэг л өдөр тэднийг салахад хүргэв. Жейн өөр хүнд сэтгэлтэй болж, 1995 онд гэр бүлээ цуцлуулсан байна.
Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэсэн кино хүртэл байдаг гэдгийг уншигч та бүхэн санаж байгаа буй заа...








Стивен Хокинг 76 насандаа таалал төгслөө | ||
Үзсэн: 4797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.