Шууд Chart

Ой, хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурамд орууллаа

2025-06-29 09:19:26

Улсын хэмжээнд өчигдөр/2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн Бугат, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Бөхөө", "Гурван цагаан толгой" гэх газарт гарсан 4 ой хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.

 

Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолж” гэдэг газар, Ерөө суманд гарсан 3, Алтанбулаг сумын “Орос даваа” гэх газар гарсан нийт 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 429 алба хаагч, 31 автомашин, 2 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин орон нутгийн мэргэжлийн ангийн 279 хүн, 60 автомашин нийт 710 хүн, 94 автомашинтайгаар ажиллаж байна.

 

 


Ой, хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурамд орууллаа  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй