Шууд Chart

Киргиз Улсын сайд нарын танхимын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Кысымалиевтэй албан уулзалт хийлээ

2025-06-27 17:34:32

Монгол, Киргизийн ЗГХК-ын V хуралдааны хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А. Кысымалиевтэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд талууд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж, харилцан итгэлцэл, ойлголцолд тулгуурлан өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол, Киргизийн ЗГХК-ын V хуралдаанаар тохиролцсон шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийхээр төлөвлөж буй албан ёсны айлчлалын бэлтгэл ажил, агуулга, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцав. Энэхүү айлчлал нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хэтийн төлөвийг тодорхойлох, салбар хоорондын уялдааг хангах чухал алхам болохыг онцлов.

Талууд Монгол, Киргизийн ЗГХК-ын V хуралдаанаар тохирсон хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, онцгой байдлын алба, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгөхийг онцлон тэмдэглэлээ.


Киргиз Улсын сайд нарын танхимын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Кысымалиевтэй албан уулзалт хийлээ  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй