Шууд Chart

Нийслэл, аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

2025-06-28 10:50:28

Болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийслэл, аймгийн Шуурхай штабыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас  нийслэл, 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө. 

Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар нөхцөл байдлын мэдээлэл өгч, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, аймаг, орон нутгийн онцлогт тохируулан эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээг тухай бүрт хэрэгжүүлэхийг онцолсон юм. 

Мөн болзошгүй гамшиг, ослооос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, иргэдэд зориулсан мэдээ, мэдээлэл өргөн хүрээнд зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд ажиллах хүн, хүч, техник хэрэгслийг тодотгож, томилгоожуулахыг даалгалаа.


Нийслэл, аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй