Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойгоор 128 бөх барилдана

2013-12-17 10:09:22
Error loading player: No playable sources found

Монголчууд 1911 оны 12  сарын 29-нд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ. Эртний түүхт монгол түмний эв эеэ хичээн байж олсон тусгаар тогтнол хөгжил цэцэглэлд хөтөлж хүн төрөлхтний түүхийн буурал хуудсыг зузаалсаар 102 онтой золгож байна.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн түүхт ойг зон олноороо өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тэгш дүүрэн ойг тэмдэглээд өнгөрөх бус жил бүр санан сэрж, тусгаар тогтнолын үнэ цэнийг бүх нийтээр бахархан тэмдэглэж, эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулахаар болсон юм.

Үүний нэг нь улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн барилдааныг жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж хэвшлээ.Тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан, шилдэг бөхчүүдийн шижигнэсэн барилдаанд түрүүлсэн бөхөд “Ерөнхийлөгчийн цом”-ыг гардуулна.

Өнгөрсөн жилийн уг барилдаанд Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Монгол Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэж байлаа. Бөх сонирхогч, үзэгч олны хүсэн хүлээдэг барилдаан уламжлал ёсоор 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.


Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойгоор 128 бөх барилдана  
Үзсэн: 1258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй