
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллыг орон сууцжуулах, амины сууцаар хангах хотын даргын бодлогыг дэмжиж байгаагаа “Элит констракшн” ХХК-ийн хамт олон илэрхийлж, ерөнхий захирал Ц.Төмөрсанаа нь хотын даргатай уулзлаа. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд “Баянтүмбэ” хотхон байгуулах төсөл хийснээ танилцууллаа. Тус төсөл нь 4.5 га газрыг хамарч, 71 өрх айлыг хашаандаа тохилог, дулаан, ус, бохир, халаалтын асуудлыг шийдэж амьдрах орчныг бүрдүүлэхээр хийгдсэн байна. Тус компанийн мэдэлд байдаг уг газарт дээрх бүтээн байгуулалтыг хийхэд ганцхан хүндрэл гарч байгаа нь гүний худгаас гарах усыг айл бүхэнд хүргэх магистраль шугамын холболт юм. Хотын захиргаанаас энэ асуудлыг шийдэж өгвөл иргэн хүн хашаандаа 35 сая төгрөгөөр байшин бариад, халуун хүйтэн устай, бохирын асуудлыг шийдсэн нөхцөлд амьдрах бололцоотой.
Зуух хэрэглэхгүй, халаалтыг ч давхар шийдсэн гэдгийг танилцууллаа. Мөн тус компанийнхан Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороололд авто зогсоол барих хүсэлт гаргаж байгаа юм байна. Авто зогсоол, ногоон байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, орчныг нь тохижуулах санаачлагаа хотын даргад танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах, авто зогсоолын асуудлыг шийдэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн гаргаж байгаа санал санаачлагыг хотын даргын зүгээс ямагт дэмжинэ.
Аливаа асуудлыг хуулийн хүрээнд, хуульчлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу шийдэх болно гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ. “Диший” хоршооны захирал Д.Баярмаа мөн утааг бууруулах төслийн туршилтын талаар болон эко хүнсний бүтээгдхүүн болох “Цэгээн цагаан сүүний уураг”-ийг танилцуулсан байна.
Агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарна | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.