Шууд Chart

Хоёр томоохон гүүрэн гарцын ажил эхэлнэ

2018-03-27 09:24:01

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр 3 чухал асуудлыг нээлттэйгээр хэлэлцэж байна. Дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, их засвар, урсгал засварын ажил, Замын хөдөлгөөнийг зохион байгуулах, түгжрэлийг бууруулах ажил, Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын асуудал нь жил бүр иргэдийн анхаарлыг татдаг. Зун болохоор зам барих, дулааны шугам сүлжээ болон цэвэр усны шугам, ариутгал, татуургыг солихтой холбоотой авто замыг хаадаг. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Дулааны шугам сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн газар, Захирагчийн ажлын алба зэрэг байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоогүйн улмаас жил бүр засвар шинэчлэлийн ажил хийгддэг.

Тиймээс эдгээр ажлыг уялдуулах үүднээс дэд бүтэц, өргөтгөл шинэчлэлийн ажлын график гаргасан. Энд ямар ажил хэзээ эхлээд хэзээ дуусах талаар дэлгэрэнгүйгээр гарч байна. Графикийн дагуу холбогдох байгууллагууд ажиллаж, заасан хугацаандаа амжиж дэд бүтцийн ажлыг хийж дуусгах юм.

Улаанбаатар хотод дэд бүтцийн чиглэлд энэ жил хөрөнгө оруулалт нэлээн идэвхжих хандлагатай байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх төслийн ажил энэ зун нэлээн идэвхжинэ. Тиймээс нэгдсэн ажлын графикийн дагуу явна. Өнөөдөр батлагдаж гарч буй графикийн дагуу холбогдох байгууллагынхан иргэдэд хүндрэл учруулахгүйгээр, урьдчилан мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах хэрэгтэй. Өмнө нь хэрэглээний халуун усыг хаах тохиолдол бүтэн сараар үргэлжилдэг байсан бол одоо хамгийн дээд тал нь 7 хоногийн дотор халуун усыг хаахаар төлөвлөж байгаа. Болж өгвөл хэрэглээний халуун усыг хаахгүйгээр засвар шинэчлэлийн ажил хийхэд онцгой анхаарч ажиллана.

Нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажил маш чухал. Монгол Улсын хэмжээнд жилдээ 40 орчим мянган автомашин орж ирдэг. Үүний 80 хувь нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байна. Гэтэл бидэнд ирж буй мэдээллээр нэг ч автомашин хогийн цэгт очихгүй байна гэсэн судалгаа бий.

Хоёр томоохон гүүрэн гарцын ажил нийслэл хотод эхлэх учраас авто замын түгжрэл маш ихээр гарна. Тиймээс энэ талд онцгой анхаарал хандуулж ажиллана. Энэ зун бүтээн байгуулалттай холбоотойгоор автозамын ачаалал ихэсч, хүндрэлтэй болно. Тиймээс иргэд үүнийг ойлгож замын хөдөлгөөндөө соёлтой, хүлээцтэй хандаж оролцохыг уриалж байна. Иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хаврын бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэнэ”.


Хоёр томоохон гүүрэн гарцын ажил эхэлнэ  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.97.xxx] 2018-04-25 09:51
энэ төслийг хаанахын ямар компани гүйцэтгэж байгаа юм бэ?

Бидэнтэй нэгдээрэй