Шууд Chart

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

2018-04-05 15:38:34

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар   Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын  цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа.  Авто замын  ачааллыг зохицуулах,  хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг  4 дүгээр сарын 15 -наас  08 цаг  00 минут, дуусах цагийг  17 цаг 00 минут байхаар тогтоолоо. 

Одоо мөрдөгдөж байгаа  захирамжаар  нийслэлийн төр захиргааны  байгууллагын ажил  08.30 цагт эхэлж, 17.30 цагт тарж байгаа юм. Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн  32 мянган албан хаагч хамрагдах  юм байна.


Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй