Шууд Chart

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн худалдаа, үйлчилгээг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлнэ

2018-04-05 17:22:01

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд байгуулж, нийтдээ 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Нийт талбайн 15 хувь нь тохижилт, 85 хувийг ногоон байгууламж байгуулахаар эхний ээлжинд 183 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын орлогч дарга Ү.Оюунзул танилцууллаа. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр ил тод нээлттэй төслийн сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшилтэй менежментийн гэрээ байгуулан шинэ стандарт тогтооно. Авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, “Маршал таун” хотхон талаас “Гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлэх, спортын талбайнуудыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш 80 гаруй мянган мод суулгасан. Ургалт 98 хувьтай. Үйлчлүүлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцолсон. Тиймээс худалдаа үйлчилгээг сайжруулах зорилгоор төслийн баг  буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар гүйцэтгэх нь зөв гэсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс гаргалаа.

Ингэснээр урин дулааны цагт тус цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, барааны бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломжтой. Цэцэрлэгт хүрээлэнгийн багийнхан ногоон байгууламжаа арчлах, тордох, нэмэгдүүлэх, тохижилтоо сайжруулахад анхаарах юм. Мөн гар дээрээс худалдаа эрхлэлтийг багасах, хүрээлэнгийн үйл ажиллагааг тэлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж байгаа гэдгийг Засаг даргын зөвлөлийн гишүүд онцолж байна. Тухайлбал, “Гэрэлт гудамж төсөл”-ийн хүрээнд Сөүл гудамжны менежментийг хувийн хэвшил хариуцсанаар эерэг үр дүн гарсныг ч онцоллоо. Тиймээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн худалдаа, үйлчилгээний менежментэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн худалдаа, үйлчилгээг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлнэ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй