Шууд Chart

Барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхийг үүрэг болгов

2018-04-09 11:52:21

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариусан орлогч П.Баярхүү “Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах, мөн “OPEN.ULAANBAATAR.MN” системд хөрөнгө оруулалтын ажлын мэдээгээ оруулаагүй байгууллагууд яаралтай гүйцээж оруулах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг дуусгах, Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хаяг, рекламны самбар, хашаа, хайс болон баригдаж дуусаагүй удаан хугацаагаар зогссон барилгын судалгааг гаргаж, орчны хамгаалалтыг сайжруулах, Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарц чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах, Барилгын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


Барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхийг үүрэг болгов  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй