Шууд Chart

"Өчил" баримтат кино

2018-04-17 09:36:00

Өчил баримтат киноны гол дүр Моаззам Бэгг 1968 онд төрсөн, 4 хүүхдийн эцэг. Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал яг л үлгэр домгийн аялал мэт, бас сэтгэлд айдас төрүүлэм, бас сонирхол татна. Моаззам Бегг-ийг юуны учир Пакистан, Афканистан, Куба, Британид алан хядах гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулав... Моаззам Бэгг түүх Британид тулгарсан гурван гол асуудлын тухай өгүүлэх аж. 1. Жихад буюу исламын ариун дайны үүсэл гэж юу вэ, энэ үйл явц ёс суртахууны хувьд хэрхэн доошилж терроризм буюу алан хядлаг болж хувирч байгаа тухай. 2.Үүний эсрэг тэмцэхийн тулд Британий засгийн газар баримталдаг зарим үнэт зүйлээ огоорсон шийдвэр гаргахад хүрсэн тухай. 3.Барууны болон Ислам хоорондын үе дамнасан зөрчилдөөн дунд олон соёлт, үзэл санаа хэрхэн нурж байгаа тухай өгүүлжээ.

Энэ бүх үйл явдлыг найруулагч Ашиш Гадиали архивийн дүрс ашиглан дүрсжүүлэхээс гадна Беггийн ярьсан зүйлийг тодотгож, тэнцвэржүүлж, зарим тохиолдолд эргэлзээ төрүүлэм үйл явдлыг нийгэмд үүссэн зөрчил сөргөлдөөнтэй уялдуулж харуулсан нь анхаарал татахуйц бүтээл болсон

Нийтэлсэн: Yндэсний телевиз

"Өчил" баримтат кино  
Үзсэн: 1419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй