
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 04 дүгээр сарын 22-ний 20 цагаас 04-р дүгээр сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 19-24 хэм , бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 18-23 хэм , бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 хэм , өдөртөө 14-16 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 16-18 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 24-наас 04 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 25, 27-нд зарим газраар, 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм , өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. 25, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим байна | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.