Шууд Chart

Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо буурчээ

2018-04-23 11:49:27

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 22463 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 106 нэгжээр буурсан байна. Нийслэлийн төвийн дүүргүүдэд гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо 4-42 нэгжээр буурч, Сонгинохайрхан дүүрэгт 42 нэгжээр буурсан нь хамгийн их байна.  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Явган эргүүлийн баг” болзолт уралдааныг 1 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аяныг гуравдугаар сарын 15-ны өдрөөс 3 сарын хугацаатай зохион байгуулж байна” гэж танилцуулав.


Гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо буурчээ  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй