Шууд Chart

Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 117 хэрэг бүртгэгджээ

2018-04-23 11:53:14

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2503 дуудлага мэдээлэл хүлээн авч 878 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 117 хэрэг бүртгэгджээ.

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран “Шөнийн хяналт” нэгдсэн арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар зохион явуулсан.

Нийт давхардсан тоогоор 672 алба хаагч ажиллан 6 гэмт хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 850 зөрчлийг илрүүлж ажилласан” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.


Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 117 хэрэг бүртгэгджээ  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй