Шууд Chart

Малын зах, мах боловсруулах үйлдвэрийн асуудлуудыг шуурхай шийдэхийг үүрэг болгов

2018-04-23 12:04:44

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/278 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах, Малын зах, мах боловсруулах үйлдвэрийн асуудлуудыг шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


Малын зах, мах боловсруулах үйлдвэрийн асуудлуудыг шуурхай шийдэхийг үүрэг болгов  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй