Шууд Chart

Хотын дарга “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2018-04-25 11:31:09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороонд ажиллаж иргэдтэй уулзсан. Энэ үеэрээ тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Ган хийц” ХК нь үйл ажиллагаагаа эхлээд 32 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд нийслэл болон хөдөө орон нутагт 250 гаруй барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Компанийн зүгээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар дулааны алдагдалгүй барилгын материал, галд тэсвэртэй хөөсөнцөр хавтан, түлшний хэмнэлттэй, утаа багасгах европ стандартын “Бокра” яндангийн төхөөрөмж, “Ган хийц” бүрэн шаталттай зуух үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх зорилгоор ажиллаж байгаагаа ерөнхий захирал М.Даваасүрэн хотын удирдлагуудад танилцууллаа.


Хотын дарга “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй