Шууд Chart

Миний Афганистан баримтат кино

2018-05-01 16:00:18

Найруулагч Нагиев Хажа Өмнөд Данийн их сургуулийг төгссөн, Данийн радиод ажиллаж байжээ. Тэрээр сургагч багш, сэтгүүлч мөн зохиолч нэгэн. “Дэлхийн хүний эрхийн шагналт” бүтээлээр тодорч байсан Миний Афганистан баримтат кино.

Афган гаралтай Данийн сэтгүүлч Нагиеб Хажа Афганистаны Хелманд мужийн төв Лашкаргах хотод ирлээ. Сэтгүүлчид цэргийн хараа хяналтгүйгээр зочид буудлаасаа гарч явах хориотой тул ард иргэдтэй нүүр тулан уулзана гэдэг бараг л боломжгүй. Гэвч Хажа уран арга сэдсэн юм. Тэрээр нутгийн 30 оршин суугчид HD камераар тоноглосон гар утас өгч өдөр тутмынхаа амьдралыг харуулсан дүрс бичлэг хийхийг хүсчээ. Энэ нь дэлхийн олон сая хүнд дайны хүнд нөхцөл, Афганы жирийн иргэдийн хатуу бэрх амьдрал руу өнгийн харах боломжийг олгосон юм. Үүгээрээ тэд өрнийхний дайны талаарх үзэл хандлагад эрс өөр хариулт өгсөн. Киног бүтээхэд Хакл Сахабын 70 жил болсон тооромзгүй жийпээр аялж, тэнэсэн сумнаас айж эмээсэн Шрукруллагийн хамт нуугдаж явсан.Мөн та МИНИЙ АФГАНИСТАН киноноос нутаг орны үзэсгэлэн, аюулд өртсөн хүүхдүүд, нурж сүйтгэгдсэн хот тосгодыг харна. Харин энэ бүхний цаана хүчин мөхөс ч үл шантрах хүн ардын зүрх зориг, тэдний туулах ёстой хямралын хүнд сорилтууд буйг бид сэтгэл зүрхээрээ мэдрэх болно.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Миний Афганистан баримтат кино  
Үзсэн: 2066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй