Шууд Chart

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах Өдрийг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав

2018-05-04 16:39:33

Нийслэлийн Засаг даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн А/363 дугаар захирамжийн дагуу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлыг Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр удирдан явуулсан бөгөөд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн Нийслэлийн Засаг даргын захирамж, нэгдсэн ажлын төлөвлөгөө, хурлын хуваарь зэргийг танилцуулж, ажлын хэсгийн гишүүд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үеэр төлөвлөж буй ажлуудаа мөн хэлэлцлээ.


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах Өдрийг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав  
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй