Шууд Chart

Хэт халалтын үед хэрхэх вэ

2018-05-28 11:20:32

Эх үрсийн баярын өдрүүдэд иргэд та бүхнийг анхаарал болгоомжтой амарч, зугаалж, наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулж байна. Та бүхэн дараах зөвлөмжид анхаарлаа хандуулна уу.

Үүнд:

1.     Автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах

2.     Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах

3.     Наймаас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байх

4.     Орон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байх

5.     Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх

6.     Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй, автомашин жолоодохгүй байх

7.     Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх

8.     Гол усны ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх

9.     Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх

10.   Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих

11.   Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршихаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явах



Хэт халалтын үед хэрхэх вэ   
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй