Шууд Chart

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

2018-05-30 14:54:23

Тус арга хэмжээний үеэр Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж үг хэлэхдээ хүүхдийн баярын өдөрлөгийг 10 дах жилдээ ивээн тэтгэж бяцхан үрсийг минь баярлуулж хүүхдүүдэд баярын бэлгээ жил бүр хүргүүлж хамтран ажилладаг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч П.Батчимэгт холбооны өмнөөс болон хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлж, МХҮХ-ны дэргэдэх "Нарны хаан" тусгай цэцэрлэгийн багачууд урлагийн тоглолт үзүүллээ.

Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооноос жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч, "Хан-Уул хөгжил" сангийн тэргүүн Пүрэвийн Батчимэг нь 2008 оноос хойш 10 дах жилдээ ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож хараагүй иргэдийн хүүхдүүд болон харааны бэрхшээлтэй 2500 гаруй хүүхдүүдэд баярын бэлэг гардуулсан байна.

Дашрамд дурдахад Монгол Улсад 16.000 хараагүй иргэд байдгаас 3000 орчим иргэн нь Улаанбаатар хотод амьдардаг юм байна гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.






НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа  
Үзсэн: 1714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй