Шууд Chart

“Монгол – Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээ эхэллээ

2018-06-07 17:47:48

“Монгол – Оросын санаачилга  2018” арга хэмжээ 6 дугаар сарын 7-9ны өдрүүдэд Улаанбаатар  хотод болно. Энэхүү цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцлоо. Д.Сүхбаатарын талбайд 6 дугаар сарын 7-9 ны өдрүүдэд үргэлжлэх Орос улсын дэвшилтэд техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж байгаа юм. Үзэсгэлэнд тавигдсан сүүлийн үеийн хөдөө аж ахуйн шинэ техникүүдийг үзэж сонирхлоо. Мөн Монгол улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компаниуд оролцож байна. Тухайлбал эрчим хүч болон цахилгаан бараа, иргэний нисэхийн болон машин техник, тээвэр логистикийн болон барилгын материал, цахилгаан холбоо болон цахим үйлчилгээ, хүнсний бараа, гутал хувцас, хөдөө аж ахуйн техник, химийн болон хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сонирхуулж байна. “Монгол – Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцооны олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.


“Монгол – Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээ эхэллээ  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй