Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2018-06-09 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны тэргүүн улаагчин могой сарын 25. Санчир гараг. Дэлгэрүүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, хар бич өдөр.

                          Барилдлага: Идэр  
                          Шүтэн барилдлага
: Хурьцахуй   
                          Суудал:
Гал

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Томоохон баяр ёслолд оролцох гэнэтийн урилга хүлээн авч магадгүй. Хэрэв та төвийг сахисан байр суурь баримталж буулт хийж чадвал хувийн төлөвлөгөө зорилгоо биелүүлэх амжилтад хүрнэ. Танд дипломат арга барил одоо хэрэг болно. Дуугүй байх нь томоохон аюулаас зайлсхийх боломж олгож магад. Үдшийг гадуур гаралгүй гэртээ нам гүм өнгөрөөх нь илүү дээр байна.


ҮХЭР (4/20-5/20)

Боловсрол болон аялалд онцгой анхаар. Эмэгтэй хүмүүстэй ойр дотно байх нь таныг тайвширч, тэдний анхаарал халамжийг илүү их хүртэхэд туслах болно. Хамаатныдаа зочилж очих нь хотоос гадагш гарах шалтгаан болно. Алсын замдаа түр зогсож хээрийн цай уух нь тааламжтай байх болно. Хэрвээ та хүүхэдтэйгээ бол хамт явж түүхэн газруудаар орж түүнийхээ түүхийн мэдлэгийг нэмэгдүүл.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Удаан ярилцсаны эцэст хайртай хүмүүс хоорондоо хичнээн олон адилхан талууд байгааг олж харна. Шинэ туршлага хуримтлуулахын төлөө хичээ. Оройн цагаар бага зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч болох боловч хамгийн чухал харилцаандаа анхаарал хандуул. Мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхийн тулд сайн дурын ажил хийвэл тохиромжтой. Эрүүл мэнддээ анхаар. Шинэ найзуудтай болж, дасгал сургуулилт хийх үүднээс спортын клубт бүртгүүл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гараг эрхэс хэлбэлзэлтэй, тогтворгүй байх тул өөрийн аюулгүй байдал, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Тэвчээргүй байдал осол эрсдэлийг дагуулж болзошгүй юм. Та хийх гэж буй зүйлээ үр дүнтэй нь хамт тооцоолж чадахгүй бололтой. Хурдан түргэн сэтгэх нь өөрийн стратегиа хэрэгжүүлж давуу талаа гаргахад тустай.


АРСЛАН (7/23-8/22)   

Зочид хүлээн авах хамаатныдаа зочлох нь зөрчил үүсгэхэд хүрнэ. Зөрчил гарсан даруй нь хойш нь тавилгүй арилгахыг хичээ. Үл ойлголцох байдал нь цаг хугацаа өнгөрөх тусам хурцадмал байдалд орно. Үдээс хойш хүлээн авах гэнэтийн мэдээ нь та бүхнийг ойлголцоход дөхөм болно. Та магадгүй гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөх зуураа давхар мөнгө олох аргыг олно.


ОХИН (8/23-9/22)

Хайртаа гомдоохоос сэргийл. Зарим цаг үеийг маш болгоомжтой өнгөрүүл. Ямар нэгэн зүйлд санаа зоволгүйгээр маш тайван өнгөрүүл. Өөртөө итгэх байдал, ажлын чадвар чинь өөрийн бодлоор урагш хөдлөхөд чинь тусална. Эрүүл мэндээ маш сайн анхаар. Өнөөдөр жолоодлогоо алдахаас болгоомжтой байгаарай. Машины түгжрэл таныг улам уцаарлуулж мэдэх юм. Ямартай ч өнөөдөр сайхан зан ааштай байхыг хичээ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Зарим нэг нь өөрийн чадвартаа эргэлзсэнээр өөртөө цаг гаргахыг эрхэмлэх болно. Өнөө орой гэр бүлийнхэнтэйгээ эсвэл дотны найзтайгаа оройн хоол хамт идээрэй. Хэрэв та ганцаар байхыг илүүд үзэж байгаа бол уншиж дуусаагүй номоо унших эсвэл онц сонирхолтой кино үзээрэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Илүү дайчин, урагшлах учир шалтгаантай байх болно. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий зандаа тулгуурлаж, түүндээ хүртлээ тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Санхүүгийн нөөцөө хадгалж хамгаалах нь сэтгэлийг чинь амар тайван байлгана. Цэвэр, сайхан агаараар амьсгалж, нар мандахыг хар. Цэнгэг агаар, байгалийн үзэсгэлэнг бишрэн маш гайхалтай зүйлстэй учрах болно гэдэгтээ итгээрэй.


НУМ (11/22-12/21)

Хайрын долгион үргэлжилж байгаа тул шинэ романтик холбоо үүсч болох юм. Гэр орныхоо гадаад ба дотоод байдлыг сайжруулах төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Юуны түрүүнд хэв загвар, өнгөнд чухал ач холбогдол өгч дараа нь үйл ажиллагаандаа орох хэрэгтэй. Хэрэв та гэртээ зориулж ямар нэг юм худалдаж авахаар явбал хээнцэр аятайхан зүйлийг олох боломж өндөр бөгөөд гэрийн чинь хэв загвар, чимэглэлд аятайхан зохицох болно.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр хэдий амралтын өдөр ч ажлын өдрөөс илүү ачаалалтай байх болно. Гэр орон, гараж, хашаа, машиндаа байгаа эмх замбараагүй зүйлсийг гаргаж, тохирох газарт нь өг. Хүсээгүй нөхцөл байдлыг өөрчлөх нь эд зүйлсийг гаргаад хаячихтай адил амар байх болно. Хайртай хосуудын хувьд хамт салхинд гарах, ямар нэг шинэ зүйлийг хамтдаа хийх зэргээр цагийг гайхамшигтай өнгөрөөнө.


ХУМХ (1/20-2/18)

Шинээр эрч хүч олж авах мэдлэгийн хүрээгээ тэлэх эмчилгээ сувилгаа хийлгэхэд тааламжтай. Та өнөөдөр сэтгэл татам байдлаараа бусдыг гайхшруулах болно. Жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулах эсвэл өөртөө хэт дурлаваас амжилт танаас нүүр буруулна гэдгийг санаарай. Хувийн амьдралд гэнэтийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй. Та зөв гэж бодсон зүйлдээ итгэлгүйгээр агшин зуур хариу үйл хөдлөл хийхээ болих хэрэгтэй. 


ЗАГАС (2/19-3/20)

Танд итгэл төрүүлэх үйл явдал ирэх шинжтэй. Бусадтай хамтран ажиллаж цагийг хурдан тааламжтай өнгөрөөнө. Таны зүрхийг булаасан нэгэнтэй таатай яриаг өрнүүлэх бололтой. Ургуулан бодох чадвар таны бизнесийн заль мэх овсгоог нэмж энэ өдөр нилээд ашигтай наймаа хийж чадна. Хайр сэтгэлдээ их хүч зарцуулбал хожим шан нь ирнэ. Энэ өдөр та ирээдүйн гэр бүлээ төлөвлөхөд таатай.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй