Шууд Chart

Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцлоо

2018-06-25 10:11:22

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ-ны консулын ажилтан Азатбек Береналиевтэй уулзаж хоёр улсын соёлын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар Киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр талын хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Кульд 2018 оны есдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Дэлхийн нүүдэлчдийн гуравдугаар наадам”-ын талаар мэдээлэл солилцов.




Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцлоо  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй