
“Энэ оны эхний хагас жилийн байдлаар өргөгч механизмд гарсан 4 осол бүртгэгдсэн. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоодод 24 цагаар 71 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар сумын код бичигдээгүй, бүтээгдэхүүн нэр төрөл тусгагдаагүй, хянан баталгаажуулалт хийгдээгүй, албан бус тодорхойлолттой зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор адуу 6920 толгой, үхэр 504 толгой, хонь 1352 толгой, ямаа 622 толгой, тэмээ 2 толгой нийт 9400 толгой малыг Нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэлгүй буцаасан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
9400 толгой малыг Нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэлгүй буцаажээ | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.