Шууд Chart

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгавар өглөө

2018-06-25 11:31:08

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгавар гарч байгаа.

Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахад дүүргүүд болон холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” гээд “Нийслэл хотод газрыг зориулалтын бусаар ашиглаж авто худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээ цуцлаж байгаатай холбогдуулж газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хуваах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга зохион байгуулах, Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах, Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах, Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлэгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний аюулгүй байдал, гал түймрийн болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах””-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгавар өглөө  
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй