Шууд Chart

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар албан даалгавар гаргалаа

2018-06-26 17:00:40

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ.

Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан, тайлан дүгнэлтийг 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ.

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрүүл мэнд, боловсролын болон бусад холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авах, ажлын байрны дэг журмын сахиулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг үүрэг болголоо.


Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар албан даалгавар гаргалаа  
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.117.xxx] 2018-06-26 19:07
Албан даалгавар гарсан нь сайн хэрэг,тэхдээ оройтож цаг алдаж байна шүү?энэ албан даалгаварыг гаргаад орхих биш,бүх байгууллага аж ахуйн нэгжүүд албан ёсоор хурал цуглаан хийж хүлээж авмагц хэрэгжүүлэж эхлэх,даалгаварын явц үр дүнг долоо хоног бүр шалгаж эрчимжүүлэх хэрэгтэй,энэ олон хүүхэд алга болж,амь нас нь эрсдэж байхад монголын төр ус балгасан мэт чимээгүй,хэрэв албан тушаал хувиарлаж байгаа болд өдийд шөнө нойргүй хэрэлдээд сууцгааж байгаадаа.

Бидэнтэй нэгдээрэй