Шууд Chart

Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Мартин Збиндентэй уулзав

2018-06-29 12:20:05

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ)-ны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Мартин Збиндентэй уулзав.

Уулзалтаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс, ЕЧХХ-ны хооронд 2007 онд байгуулсан Хамтарсан тунхаглалын хэрэгжилтийг хангах хүрээнд талууд Хамтарсан хорооны уулзалтыг 2010, 2017 онуудад тус тус амжилттай зохион байгуулсан бөгөөд хорооны ээлжит уулзалт 2019 онд зохиогдох товтойг дурдаад, Монгол Улс, ЕЧХХ-ны хоорондын хамтын ажиллагааг цаашид нэг шат ахиулах зорилтын хүрээнд талудын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар ярилцаж, санал солилцов.

ЕЧХХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Мартин Збинден ЕЧХХ-ны шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга 2018 оны 9-р сард томилогдохыг мэдээлж,  Хамтарсан хорооны ээлжит уулзалт 2019 онд зохион байгуулах боломжтойг мэдэгдэж, Монгол Улс, ЕЧХХ-ны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Европын чөлөөт худалдааны холбоо (ЕЧХХ-EFTA) нь анх 1960 онд байгуулагдсан ба гишүүн орнууд нь болох Швейцарь, Норвеги, Исланд, Лихтенштейн зэрэг нь эдийн засгийн өндөр чадавхитай, нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орнууд билээ. Тус Холбоо нь 2018 оны 06 дугаар сарын байдлаар 38 орныг хамарсан 28 чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, эдгээр хэлэлцээрийн хүрээнд хоёр талын худалдааны 90 орчим хувийг импортын гаалийн тарифаас шууд болон тодорхой хугацаанд үе шаттайгаар чөлөөлөхөөр харилцан тохиролцсон байдаг. ЕЧХХ нь түнш орнуудтай Хамтарсан тунхаглал байгуулдаг ба Хамтарсан тунхаглалыг түнш оронтой чөлөөт худалдааны харилцаа тогтоох эхний алхам гэж үздэг байна.

Нийтэлсэн: Д.Байгалмаа

Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Мартин Збиндентэй уулзав   
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй