
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шинэхэн “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнах гэж байна. Тоёота мотор корпорациас 5 дахь жилдээ үндэсний их баяр наадмын түрүү бөхөд авто машин гардуулж, уламжлал тогтоод байгаа.
Тоёотагийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэрх захирал Тоширо Курахаши “Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Тоёота мотор корпораци нь улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж тав дэх жилээ угтаж байна. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэллээ.
Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай шагналыг долоодугаар сарын 13-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулна. Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Тоёота” компани шинэ загваруудаа танилцуулахаас гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй жолоодлоготой холбоотой үйл ажиллагааг таниулж, сурталчлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.