Шууд Chart

Худалдан авагч, Ханган нийлүүлэгчид сэтгүүлчидтэй уулзлаа

2013-07-03 16:35:08

“Дотоодын ханган нийлүүлэгчид худалдан авагчдын шаардлагыг хэрхэн хангах вэ?''


Монгол улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа өнөө үед томоохон худалдан авагчдын тоо эрс нэмэгдэж байна.
Харин дотоодын ханган нийлүүлэгчдийн хүчин чадал, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар худалдан авагчдын стандарт шаардлагыг бүрэн хангаж байна уу? сэдвээр өнөөдөр буюу 2013 оны 7-р сарын 3-нд Эдийн Засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб дугуй ширээний ярилцлагыг Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгууллаа.
 
 
Уг ярилцлагад АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, “Ханган Нийлүүлэгчдийн Хөгжил, Чанарын төв” ТББ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б. Цогтгэрэл, Си Ай Эс ХХК, Занаду Разорбайк ХХК- мах нийлүүлэгч компанийн төлөөллүүд оролцов.
Уулзалтаар худалдан авагч болон ханган нийлүүлэгчдийн хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гарч буй хүндрэлүүд, ханган нийлүүлэлтийн талаарх төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Худалдан авагч, Ханган нийлүүлэгчид сэтгүүлчидтэй уулзлаа  
Үзсэн: 1359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй